СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зургаан улс төрч төмөр замын ажилд 60 гаруй тэрбумаар туслан гүйцэтгэгчээр ажиллажээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Нүүрсний сонсголын хоёрдугаар шатны сонсголын дөрөв дэх өдөр үргэлжилж байна. Энэ үеэр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар шинжээч дүгнэлтээ танилцуулав. Энэ үеэр тус төсөлд улс төрийн хамаарал бүхийн зургаан компани оролцсон болохыг баримтаар нотлон харуулав.

Шинжээч:

-Төслийн хүрээнд Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Барилга, инженерийн цэргийн удирдах газартай нийт Зэвсэгт хүчний 8 анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж төслийн доод бүтцийн барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Улаанбаатар төмөр зам ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллын суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

Үүнд

"Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замын төслийг хэлэлцэж байна. Төслийн хүрээнд "Болор болд зам" ХХК-тай 5 тэрбум 70 сая төгрөгийн гэрээ хийсэн.

Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал нь Б.Мэндсайхан. Б.Мэндсайхан нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү. Нэгдмэл сонирхолтой этгээд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар.

"Аржроуд" ХХК-тай 2.9 тэрбумын гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч нь Х.Мөнх-Эрдэнэ. Уг компани нь  "Мон Арж зам" ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Г.Тэнгистэй нэгдмэл сонирхолтой. Г.Тэнгис нь УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын хүү.

"Монголзам групп" ХХК 24.8 тэрбумын гэрээ байгуулсан. Гүйцэтгэх захирал нь Г.Эрдэнэцогт. Уг компани нь "Мосмеп" ХХК-тай холобоотой. Нэгдмэл сонирхолтой этгээд нь УИХ-ын гишүүн Н.Ганибал. 

"Эрдэнэзам" ХХК 7.1 тэрбум төгөргийн гэрээ байгуулсан. "Бишрэлтхолдинг" ХХК-тай нэгдмэл сонирхолтой. УИХ-ын гишүүн асан Б.Ундармаатай хамааралтай.

"Говь инфракстракчер партнерс" ХХК-тай 13.2 тэрбумын гэрээ байгуулсан. Эцсийн өмчлөгч нь "Говькапитал "менежмент ХХК. Уг компанийн эзэмшигч нь Ц.Баянзул. Ц.Батзулын ах. Дэд ажлын хэсгийн ахлагч, Сангийн яамны газрын дарга 

“Өвөрзалаат” ХХК 5.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Ц.Ганцэцэг. Эзэмшиж буй компани “Гүнбаялаг” ХХК. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч гүйцэтгэх удирдлага Ц.Туяа. Ц.Туяа нь Ц.Цэнгэлийн хүүхэд. Ц.Цэнгэл нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны ТНБД гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.