СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-21

🔴LIVE: Иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой"-н 1072 бус, 27143 ширхэг хувьцаа байх ёстой гэв

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
11 сарын өмнө

"Баялагтай эзэн Монгол" хөдөлгөөнөөс 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа шаардаж "Зууны мэдээ" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Монгол Улсын Засгийн газраас өчигдөр хэлэлцэн шийдвэрлэсэн "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн 1072 хувьцаанд ногдол ашиг тараах шийдвэрт  талархалтай байгаагаа илэрхийлэв.

"Баялагтай эзэн Монгол" хөдөлгөөний гишүүд: 

-Засгийн газрын өчигдрийн шийдвэрийг талархан хүлээн авч байна. Хэрэв өнөөдөр УИХ үүнийг хэлэлцэн баталвал оны өмнө ногдол ашиг авах боломжтой болох нь ээ гэж харж байгаа. Харин, "Сайн хувьцаа" нэрээр зарсан иргэд хувьцаагаа буцаан худалдан авах хугацааг 2028 оны нэгдүгээр сарын 1 гэж зааж өгснийг бид буруушааж байна. Хугацааг нь наашлуулж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нд байхаар зааж өгөх нь зүйтэй гэж бид шаардаж байна. 

Нөгөөтэйгүүр, Монгол Улсын иргэн бүрийн хувьцааг нэмэгдүүлж 1290 хувьцаа болгож байгаа нь чамлалттай байна гэж бид үзэж байна. Бидний тооцоогоор "Эрдэнэс Тавантолгой" нь 93 их наядын үнэлгээтэй бөгөөд иргэн бүрт 27143 ширхэг хувьцаа ногдохоор байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.