Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, "Их ам" гэдэг газар Суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлага арванхоёрдугаар сарын 21-ний 03:10 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход "Туул" голын мөс цөмөрч, иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.