СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Баттулга нүүрсний сонсголд оролцох боломжгүй гэжээ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Х.Баттулга гадаад томилолтод яаралтай явсан тул нүүрсний сонсголд очихгүй хэмээн мэдэгдэл ирүүлжээ.

Нүүрсний хулгайн Хянан шалгах түр хорооноос нүүрсний хоёрдугаар шатны сонсгол үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн санхүүжүүлсэн төмөр замын төслүүдийн талаар мэдээлэл сонсох юм. Хуваарь ёсоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар мэдээлэл сонсож байна. 

Тус сэдвийг хэлэлцэхийн өмнөхөн гэрчээр дуудагдсан хүмүүсийн ирцийн мэдээллийг Хянан шалгах түр хорооноос  танилцуулав.

Тэрбээр"Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл сэдвээр нийт 15 гэрчийг сонсголд дуудсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудах мэдэгдлийг 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 16:32 минутад мэдэгдэх хуудсыг цахимаар хүргүүлсэн. 

Түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатараас энэ сарын 19-нд "Миний үйлчлүүлэгч Х.Баттулга нь энэ сарын 22-ны өдөр Хянан шалгах түр хорооны сонсголд гэрчээр дуудагдсан. Гэтэл гадаад томилолтод яаралтай явсан байгаа тул очихгүй болохыг мэдэгдэж байна" гэсэн албан бичгийг ирүүлсэн" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
11 сарын өмнө
59.153.114.75

ЯАРАЛТАЙ ямар ажил гарсан юм бол. шалтгаанаа хэлэх ёстой биздээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.