Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Өчигдөрийн сонсголоор “Тавантолгой түлш” ХХК-ийн асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Тавантолгой түлш” ХХК нь 1 их наяд төгрөгийн алдагдалтай байгаа талаар онцолсон юм.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-"Тавантолгой түлш" ХХК нэг их наяд төгрөгийн алдагдалтай, 500 тэрбумын өртэй. Мөн 1.5 их наядын санхүүжилт төрөөс авсан. Нэг тэрбумыг ТУЗ-ийн урамшуулалд өгсөн байна гэв.
Мөн тэрээр “Уул уурхайн салбарт бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг олон шалтгаан харуулж байна. Монгол Улсын хуулиас давж Бүрэн эрхэт төлөөлөгч /БЭТ/ томилно. Томилсон БЭТ нь тухайн компанийнхаа ТУЗ, бас салбарынхаа ТНБД. Үүнээс харахад л засаглалын шинэчлэл шаардлагатай байгааг харж болохоор байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ нэг залуу өдөр бүр ярьдаг болж. Горилогч уу . ?