СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-21

Хилчид гурван хүнийг аварчээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
4 сарын өмнө

Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч, зарим газар өвөлжилт хүндэрч, цагаан зудын аюул нүүрлээд буй билээ. Цас их орж, шуурч байгаагийн улмаас иргэд төөрч, осгох, амиа алдах явдал ч нэг бус удаа гарсан.

Хамгийн сүүлд уржигдар Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн иргэн Б Хацрын ар гэдэг газар өвөлжиж байсан айлаас 06.00 цагийн үед гэртээ харихаар гараад сураггүй болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газарт 11.30 цагийн үед энэ тухай мэдээлэл ирсний дагуу Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид эрлийн ажиллагааг эхлүүлж, энэ сарын 19-ний 15.54 цагт айлаас нь баруун зүгт есөн км-ийн зайтай орших Өгөөмөр багийн нутаг Олон овоо гэдэг газраас цогцсыг нь олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Тэгвэл хилчид төөрсөн, машин, унаа нь эвдэрсэн хүмүүст тусламж үзүүлж, амийг нь аварсан тохиолдлууд ч гарч байна. Тухайлбал, Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар . Хилчид энэ онд эрдэнэт хүний амь аварсан анхны тохиолдол энэ биш. Хэдхэн хоногийн өмнө хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг буюу Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн иргэн Ж.Алтанцэцэг гэрээсээ 17 км зайтай газар, юм.

Цаг агаар хүйтэн, цас ихтэй, зам халтиргаа гулгаатай байгаа энэ үед орон нутгийн замд гарч буй жолооч, зорчигч нар өөрсдийн болон автомашины бэлтгэлээ сайтар базааж, аюулгүй байдлаа хангахыг холбогдох байгууллагуудаас байнга сануулж, сэрэмжлүүлж буй билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.