Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар “Тэнүүн-Огоо” ХХК-ийнхны оруулж ирсэн автобуснууд “но”-той байсан дуулиан дэгдэж, өдгөө ч анхаарлын төвд буй билээ. Хуучин, ашиглалтын хугацаа нь дууссан автобуснуудыг БНСУ-ын “Дэү” компанийн Вьетнам дахь үйлдвэрээс захиалж оруулж ирсэн “шинэ” хэмээн баримт бүрдүүлж авсан хэргийн мөрдөн байцаалт дууссан гэдгийн хэд хэдэн эх сурвалж батлав.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын I орлогч Ж.Сандагсүрэн, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлэхэд бэлэн болоод буй аж. Тиймээс яллагдагч нарыг хавтаст хэрэгтэй нь танилцуулж, гарын үсэг зуруулж буй бөгөөд энэ долоо хоногтоо багтаж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокрорын хяналтад хүргүүлэх гэнэ.
Тэднийг нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны А/1620 дугаартай “Улсын төсвийн хөрөнгөөр 2023 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 318 тэрбум төгрөгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах” тендерт “Тэнүүн-Огоо” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж эдийн засгийн давуу байдал бий болгон, төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сумьяабазар холбоотой шүү мултарч үлдэнэ гэж байхгүй шүү!!!!
Ug zohisgui buzar hergiig hiisen buh humuusiig muntedend tusalsan buh humuusiig eh oron tur zasag tsaashlaad ard irgediinhee erh ashgiig ayultai zurchij erh medlee urwuulan ashiiglaj ed hurungu mungunii hoinoos ulairan temtsej iinhuu bj bolomhui uildel hiisend n unen zuw shiiwetiig gargaj yaraltai yaliig n edluulj eh ornoo hohiirolgui bolgoj dahin iim bohir uildliiv hezed ch gargaj chadahaargui hemjeenii undur deed yaliig ugnu gedegt porokoriin hond itgej bn
Сумка яагаад үлдээд байгаан,
Одоо яах бол Үр дүнгүй зарцуулсан буюу хэн нэгний карманд орсон МӨНГӨ ОЛДОХ БАЙГАА