™ watch diff|
Улс төр | 2023-12-20

🔴 Д.Амарбаясгалан: Манайх үе удмаараа нүүрс, газар ухах бизнес огт хийдэггүй, хийх сүсэг бишрэлгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "Хилээр гарсан нүүрс тээврийн 19,000 машины мэдээллийг устгасан байна гэдэг асуудал яригдаж байна. Өмнө нь 11,000 машины мэдээллийг устгасан гэж байсан. Үүнд Засгийн газрын холбогдох албан тушаалтнууд оролцоод байгаа юм биш биз дээ гэсэн хардлага байна" гэсэн сэтгүүлчийн асуултад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариулав.

Тэрбээр "Өчигдөр олж сонссон мэдээллээр 2016 оноос өмнөх цаг үеийн мэдээллийг устгасан гэдэг асуудал яригдсан. УИХ-ын Хянан шалгах түр хорооноос тодорхой мэдээлэл өгөх байх.

Хилээр бүртгэлгүй гарсан машины жагсаалт дотор миний нэр орсон байсан.. Хэрэв тийм бол намайг дуудаж асуухгүй байгаа нь сонин байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.