"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн хамаарал бүхий "СБМ Хангай" ХХК нь "Тавантолгой түлш" ХК-д 19.6 тэрбумын шуудай нийлүүлжээ.
Түр хорооны дарга Б.Энхбаяр:
-ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь "Тавантолгой түлш" ХХК-д шуудай худалдан нийлүүлсэн "СБМ Хангай" ХХК-ийн хамаарал бүхий этгээд байна. 2019-2023 онд 19.6 тэрбумын шуудай нийлүүлжээ.
"СБМ Хангай" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь С.Бямбасүрэн гэж хүн байгаа. ТУЗ-ийн гишүүн Л.Одхүү нь С.Бямбасүрэнтэй хамтран "МБҮ трейд" компанийг эзэмшдэг.
Харин Л.Одхүүгийн эхнэр Б.Оюунзул нь "Алтан хот" банк бус санхүүгийн байгууллагыг үүсгэн байгуулагчаар улсын бүртгэлд бүртгэлтэй байна.
"Алтан хот" ББСБ-ыг "Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан, Т.Бадамжунай нарын хамтарсан ББСБ бөгөөд эцсийн өмчлөгч нь Т.Бадамжунайгийн охин Б.Оюунбилэг байна. Эдгээр хүмүүс нэгдмэл сонирхолтой гэдэг нь нотлогдож байна. Т.Бадамжунайгаар бүгд холбогдож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.