Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх тогтоолын төслийг УИХ-д өргөн барина.
Мөн 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол улсын иргэдэд 20 хувийн хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргалаа. Монгол улсын 2,5 сая иргэн 18,4 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол шинээр 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд хувьцаа эзэмшлийг жигд хүртээх тогтоолын төслийг өргөн барилаа.
Энэхүү тогтоолын төсөлд гурван агуулга бий. Үүнд:
2015 онд "Сайн хувьцаа" гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж, оюутан залуус, ахмадууд, зарим төрийн албан хаагчдад НДШ төлөх, тэтгэвэр урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан байдаг.
Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж авсан, нэрлэсэн ханшаараа нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцаагаа нэрлэсэн үнээрээ буцааж худалдаж авах боломжийг бүрдүүлэх шийдвэр гарч байгаа.
Иргэн бүр ижил тэгш эрхтэй байх ёстой. Магадгүй 300,000 төгрөгөөр хувьцаагаа зарсан бол 300,000 төгрөгөө буцааж тушаагаад өөрийнхөө хувьцааг бүтэн авах боломжийг бүрдүүлж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хугацаанд нмс барсан иргэний хувьцааг яаж зохицуулахаа шийвэрлэж, ард түмэнд мэдэгдэх хэрэгтэй.