Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023.12.18-2024.01.31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Иргэдийн хүсэлтийг харгалзан Нийслэлийн засаг дарга захирамждаа өөрчлөлт оруулжээ. Ингэснээр амралтын хоёр өдөр дугаар харгалзахгүй автомашинууд хөдөлгөөнд оролцоно. Харин хязгаарлалт ажлын өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд үргэлжилнэ хэмээн НЗДТГ-аас мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.