СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хилчид хүний амь нас аварчээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Хилчид осгох эрсдэлтэй байсан иргэдийн амь насыг авран хамгаалжээ.

Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар хүйтний эрч чангарч буй. Цас их орсны улмаас орон нутгийн зам зорчиход хүндрэлтэй болж, зарим давааг түр хугацаагаар хаах хүртэл зохицуулалт хийсээр байгаа юм.

Тэгвэл Булган аймгийн Тэшиг сумын Шавартын хөндий хэмээх газар халтиргаатай замд портер машинтай унаж осолдсон гурван иргэн байжээ. Тэднийг Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хошууч А.Батгэрэл ахлагчтай, ахлах ахлагч Х.Очир-Эрдэнэ, Э.Очирбат, О.Сүхбаатар нарын бүрэлдэхүүнтэй бүлэг олж, анхан шатны тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна. 

Мөн хоёр хоногийн өмнө Хилийн цэргийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг Ховд аймгийн Алтай сумын нутагт Хилийн цэргийн 0264 дүгээр салбарын хошууч Б.Энхбат, ахлах ахлагч Ц.Ууганбаатар, дэд ахлагч Н.Цогбадрал, М.Уатхан нарын бүрэлдэхүүнтэй бүлэг Шивээт уул нэртэй газар гэрээсээ 17 км-т төөрч, осголтын байдалтай байсан Алтай сумын Барлаг багийн иргэн Ж.Алтанцэцэгийг 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 03:05 цагт олж илрүүлэн, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь эсэн мэнд хүлээлгэн өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.