СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Үйлчилгээнд явж байсан автобус шатав

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Хан-Уулын дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын уулзвар дээр автобус шатаж байна дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд 10:38 цагт иржээ.

Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход "ТЭЦ3-Офицеруудын ордон" чиглэлийн автобусны мотор хэсэг шатаж байсныг гал түймрийг бүрэн унтраасан байна.

Ажиллагааны явцад Сутайн буянт ХХК-ны ТЭЦ-3 Офицеруудын ордон чиглэлийн 41-84 УАА улсын дугаартай автобусны хөдөлгүүр болон зорчигчийн хэсэг шатсан нь тогтоогдсон бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.