УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор "ЭТТ" ХК-иас охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох барим шинжлэн судална. Эхний сэдэв “Таван толгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаарх мэдээллийг сонсов.
Шинжээч:
-"Таван толгой түлш” ХХК 2018 онд “Зерован” ХХК-иас санхүүгийн программ худалдан авч санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг байжээ. Тус программаас 2018-2022 оны санхүүгийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар одоогийн санхүүгийн ажилчид хэлсэн. Иймд шинжээч нарийвчлан шалгах шаардлага үүссэн.
Улмаар данс хөөх аргаар шалгахад “Таван толгой түлш” ХХК-иас "Зерован" ХХК-д нийт 8 удаагийн гүйлгээгээр 57 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна.
О.Ууганбаяр нь “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.