Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн "Хацрын-Ар" гэдэг газар 12 дугаар сарын 18-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Б нь айлаас гэртээ харихаар гараад сураггүй болсон тухай мэдээллийг 11:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /35 настай, эрэгтэй/-г 12 дугаар сарын 18-ны өдрийн 13:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 12 дугаар сарын 19-ний өдрийн 15:54 цагт сумын төвөөс хойд зүгт 18 км, айлаас нь баруун зүгт 9 км-т тус сумын Өгөөмөр багийн "Олон-Овоо" гэдэг газраас цогцсыг нь олж Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.