СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

П.Өлзийнаран: Хувьчилж авах сонирхолтой бүлэглэл ЭТТ-д боловсруулах үйлдвэр барих сонирхолгүй байдаг

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажлын тендер шалгаруулалт, гэрээний асуудлыг хэлэлцэж байна.

Мөн төслийн санхүүжилттэй холбоотой ил болгосон нүүрсээр санхүүжүүлэх нөхцөлтэй оффтэйк гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг танилцуулав.

Гэрчээр "Эрдэнэ таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Батбаатар, Хууль эрхзүйн хэлтсийн дарга М.Батбаяр, ТУЗ-ийн гишүүн Г.Нандинжаргал, ТУЗ-ийн гишүүн Т.Ганттулга, ТУЗ-ийн хараат бус гишүүн Ү.Амарбат, ТУЗ-ийн хараат бус гишүүн Х.Болор-Эрдэнэ нарыг дууджээ. Харин ТУЗ-ийн хараат бус гишүүн байсан П.Өлзийнаран ганцаар сонсголд оролцов.

ТУЗ-ийн хараат бус гишүүн асан П.Өлзийнаран:

-ТУЗ-д хамт сууж байсан том дарга нар ирээгүйд харамсаж байна. Анх компанийн ТУЗ-д мэргэжлийн хүний хувьд ороод маш их эмзэглэж байсан. Энэ том төслийг ямар ч судалгаа, шинжилгээгүй, сэтгэлгүйгээр ухаж ирсэн байсан. Тухайлбал, нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ, бүтээгдэхүүний чанар дээшилнэ, үнэ өсөх магадлалтай гэх мэтчилэн төслийн тогтвортой хөгжлийг хангах ач холбогдолтой гэдгийг хэлж судалгаа шинжилгээний ажил хийх шаардлага тавьж ирсэн.

Харамсалтай нь, саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид маань энэ төслийн тогтвортой байдлыг хангах хөрөнгө оруулалт огт хийгээгүй. Боловсруулах үйлдвэр барих сонирхолгүй. Би энэ чигээр нь байлгаж байгаад хувьчилж авах сонирхолтой бүлэг энэ бүхнийг хийлгэхгүй байна даа гэж хардаг байсан.

Анх орсноосоо эхлээд л суурь судалгаагаа эхлүүлээч ээ, ахуйгаар ярих юм бол саалийн сүүтэй үнээгээ малын эмчид үзүүлж, вакцинд хамруулаач ээ гэдэг саналыг байнга тавьдаг байсан. Нүүрс баяжуулах үйлдвэрийн гэрээ нэмэлт өөрчлөлтүүдийг намайг ТУЗ-өөс гарсны дараа хийсэн байна. 

Иймэрхүү байдлаас болоод би ТУЗ-өөс гарах саналаа өгсөн. . Уурхайн тоос идэж үзээгүй хүн яаж уурхайн хөгжил цэцэглэлтийг бүтээж, төсөөлөх юм, яаж энэ технологийн нарийн хөрөнгө оруулалтуудыг хийлгэхийг шаардах юм? Ер нь шаарддаггүй байсан учраас

Мөн . Инженер хүний хувьд шаардах юмаа шаардаж, мэдээлэлтэй танилцах ёстой байдаг. Энд танилцуулж байгаа гэрээнүүдийг намайг нууцаас гаргаж байгаад хийсэн.

Хүндрэлтэй үе ТУЗ-ийн хараат бус гишүүдэд байдаг. Бүх цаг үеийн ТУЗ-ийн хараат бус гишүүдийг авч ирж, асуугаасай гэж хүсэж байна. 2016 оноос өмнөх ТУЗ-ийн материалыг устгачихсан шүү. 2016 оноос өмнө Ардчилсан намынхан ТУЗ-д байсан. Хэн, хэн устгасныг мэдэхгүй байна. Компанийн өмнөх материалуудтай танилцах гэхэд байхгүй, олдоогүй, надад "устгачихсан" гэж хэлсэн. Шинжээчид үүнийг олж хараасай гэж хүсэж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
37.128.205.66

Бүр амар, устгачихсан гэх үг их сонсогдох юм.

Зочин
11 сарын өмнө
66.181.176.99

МАНАН хоёуланг нь газар доогуур далд оруул

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.