СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Сумъяабазар: Намайг хуулийн байгууллага шалгаагүй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
11 сарын өмнө

"Ногоон автобус"-ны гэх тодотголтой хэргийг Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгаж байгаа билээ.

Энэ хэрэгтэй холбогдуулан Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд асан Ж.Сүхбаатар нарт эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа талаар АТГ мэдээллэж байв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт холбогдох хэргийг АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн талаар мэдээлэл хийж байсан юм.

Харин Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазараас энэ асуудлын талаар мэдээлэл авахыг хүсэхэд, “Би мэдээлэл өгөхгүй. Намайг шалгаагүй” гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.