СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-19

🔴LIVE: Б.Энэбиш: Намайг Чалкогийн гэрээтэй холбоотойгоор гэрчээр дуудсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Нүүрс хулгайлсан хэргийн нээлттэй сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн анхны захирал Б.Энэбиш гэрчээр оролцож байгаа юм. Түүнээс дараах зүйлийг тодрууллаа.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн анхны захирал Б.Энэбиш: 

-Эрдэнэс Тавантолгой ХК анх 2011 оны зун нүүрсээ БНХАУ-д экспортолж эхэлсэн түүхтэй. Би энэ компанийг үүсгэн байгуулахад оролцож, бичиг баримтыг нь боловсруулсан хүн. БНХАУ-ын төрийн өмчийн хамгийн том компаниудын нэг болох Чалко компанитай их хэмжээний нүүрс худалдан авах гэрээ байгуулж байлаа. Энэ гэрээгээр манай улс их хэмжээний урьдчилгаа мөнгө авах, эргүүлээд нүүрсээ өгөхөөр тохирсон. Яагаад гэхээр Засгийн газраас өгсөн үүрэг чиглэл байсан. Хүний хөгжлийн сангаас иргэдэд нэг сая төгрөг өгөх, ахмад настанд 500 мянган төгрөг олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох тэтгэмж зэргийг бүрдүүлэх чиглэл ирж, Эрдэнэс тавантолгой ХК үүрэг хүлээж ажилласан.

Ингээд томоохон хэмжээний дүнтэй гэрээ хийсэн. түүхтэй. Одоогоос 12 жилийн өмнө эхэлсэн нүүрсний экспорт үр дүнгээ өгсөн гэж боддог. Эрдэнэс тавантолгой ХК одоо улсын эдийн засгийн багагүй хувийг бүрдүүлж байна.

Энэхүү нүүрсний сонголд намайг дуудсан нь тодорхой шалтгаантай. Эрдэнэс тавантолгой ХК байгуулагдсан цагаас хойших бүх гэрээ хэлэлцээрийг хянаж шалгаж байгаа юм. Тэр үүднээсээ тус компанийн анхны захирал нь байсан учраас намайг гэрчээр дуудсан. Би хоёр дахь удаагаа оролцож байна. Эрдэнэс тавантолгой ХК, БНХАУ-ын төрийн өмчит Чалко компани хооронд хийсэн гэрээтэй холбоотойгоор намайг гэрчээр дуудаж, мэдээлэл авч байна. Чалкогийн гэрээ, Чалкогийн өр гэж олон жил яригдаж ирсэн. Улс төржүүлж, мушгин гуйвуулж ирсэн юм шүү. Сонсгол зохион байгуулагчдын зүгээс надаас энэ гэрээ хийх үеийн үйл явц, нөхцөл байдлыг асууж байна. Энэ гэрээ тухайн үеийн эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөлсөн гэж би боддог. Хамгийн гол нь Монголынхоо нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулсан чухал гэрээ байсан гэж боддог. Энэ зүйлийг ч зарим хүмүүс ойлгож ярьж байх шиг байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.