СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-19

🔴LIVE: С.Чинзориг: Би өөрийгөө бодвол сонгуулийн тойргийг томсгохыг дэмжихгүй шүү дээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос сонгуулийн тойрог хуваарилалтын асуудлаар байр суурийг нь сонслоо.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад холимог тогтолцоотой сонгуулийн хувилбартай байхаар тусгасан. Мөн гишүүдийн тоо нэмэгдсэн. Ирэх оны хоёрдугаар сарын 1-ний дотор тойргийн хуваарилалтыг хийх ёстой. УИХ-ын тогтоолын төслийг батална. Ер нь намууд энэ асуудлаар зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож байгаа. Манай намын Удирдах зөвлөл хуралдаад томсгосон, бүсчилсэн тойрог байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн байна лээ. Намын бүлэг Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцээд дэмжсэн. Миний ойлгосноор АН-ын бүлэг ч бүсчилсэн тойрог байхыг дэмжсэн гэдэг мэдээлэлтэй байна.

Тэгэхээр УИХ руу холбогдох байнгын хорооноос тогтоолын төсөл орж ирэх болов уу гэж бодож байна.

Би бол сонгуулийн тойргийг бүсчилсэн байдлаар томруулахаас илүүтэй Монгол Улс цаашид эдийн засгийн ямар бүсчилсэн бодлоготой байх юм гэдгээ бодох ёстой. Бүсийн бодлогоо гаргаад сонгуулийн хуульдаа ч тусгах нь зүйтэй гэдэг дээр бол санал нэг байна. Эдийн засгаа бүсчилсэн байдлаар хөгжүүлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байна.

Түүнээс сонгуулийн аль тогтолцоо нь хэнд ямар ашигтай вэ гэдэг нь сонин биш. Сонгуулийн аль ч систем төгс байна гэж байхгүй. Хуучин улс төрчдөд бүсчилсэн тогтолцоо нь ашигтай гэж ярих хүмүүс байна. Гэтэл би үүнтэй санал нийлэхгүй. Тэгэхээр энэ хувилбар нь тэрэнд ашигтай, энэнд ашиггүй гэж яримааргүй байна. Улс орныхоо алс хэтийг харсан шийдвэр гаргах нь зүйтэй гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.