СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Энэбиш: Намайг "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал байхад УИХ-ын 30 гаруй гишүүн дуудаж байсан

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
11 сарын өмнө

Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.19) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. “Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээний талаар хянан шинжлэв.

Манай улс БНХАУ-ын “Чалко Трейдинг ХонгКонг компанитай 2011 онд гэрээ хийн нүүрсний суурь үнийг 70 ам.доллароор тогтоожээ. Тус гэрээг 2011 онд байгуулсан ба урьдчилгаа 600 сая ам.долларыг хүүтэй нөхцөлөөр авсан байна. Энэхүү урьдчилгаа төлбөрийг 2023 оны зургаадугаар сард бүрэн төлж дуусжээ. Уг компанид нийт 26,1 сая тонн нүүрс олборлож худалдаалжээ. Энэ нь 1,5 тэрбум доллар үнийн дүнтэй тэнцэхүйц нүүрсийг борлуулсан байна..

2013 оноос хойш гэрээг хэд хэдэн удаа өөрчлөн нүүрсний үнийг бууруулж тонн тутмыг 30 ам.доллар болгон бууруулсан гэж шинжээчийн дүгнэлтийн дараа УИХ-ын гишүүд гэрчүүдээс асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Эх орны хишиг 1 сая төгрөг, 1.5 сая төгрөгийг иргэддээ өгнө гэж улс төрийн намууд попорсон. Үүнийг хэрэгжүүлэхийг тулд "Эрдэнэс Тавантолгой" компани ачаалал үүрч гарч ирсэн. Өмнөх сонсгол дээр Б.Энэбиш дарга парламентын албан тушаалд ажиллаж байсан гэж үзэж байна. Хэн таныг Эрдэнэс Тавантолгой, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал болгосон бэ. Улс төрийн шахаа байсан уу.

Эрдэнэс Тавантолгой, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш:

-Чалкотой байгуулсан гэрээг байгуулаад 13 жил өнгөрсөн байна. Миний бие УИХ-ын тамгын газарт ажилласан. Үүний дараа гадаадын хөрөнгө оруулалттай компанид 3.8 жил ажиллаж байсан. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт намайг Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан. Тухайн үеийн ерөнхий сайд С.Баяр болон шадар сайд Н.Алтанхуягтай сайн танилын харилцаатай байсан. Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Эрдэнэс Тавантолгой компанийн захирлаар томилогдсон. Улс төрийн шахаа байна уу гэдэг асуулт асуулаа. Мэдээж шахаа байсан. Тавантолгой ордыг яаралтай ашиглалтад, эргэлтэд оруулах Засгийн газрын тогтоолуудыг баталж өгсөн. Хууль тогтоомжийн хүрээнд ажилла гэсэн Засгийн газрын шахаа байсан гэж хэлнэ. УИХ-ын гуч гаруй гишүүн ажил хүн аваач гэдэг ч юм уу ийм утгатай утсаар холбогдож, дуудаж уулзаж гуйж байсан тохиолдлууд байгаа. Гэхдээ одоо нэрсийг нь мартжээ. 

“Чалко Трейдинг ХонгКонг”-тай байгуулсан гэрээг их хэмжээний урьдчилгаа төлбөр өгөх хэмжээний том компанитай хийсэн. Ирээдүйд төлөх мөнгө үргэлж хүүтэй байдаг. 2011 оны 7-р сард 2012 оны 3-р сард 165 сая ам,долларыг нүүрсээрээ төлөөд дууссан байсан. Гэсэн ч 100 сая ам,долларыг 5.2 хүүтэй нэмж авсан. Энэ мөнгийг Засгийн газрын тогтоолоор, шахалтаар авсан. Үүний дараа үнэ буурсан. Гэхдээ 2013 онд 25 ам.доллар болох хэмжээний үнэ буурахгүй байх байсан. 50 гаруй ам.доллар байх байсан гэж боддог. Улс төрийн асуудлаас энэ байдал бий болсон. Эрдэс тавантолгой ХК-д үеийн үеийн засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж хангалттай хэмжээний нүүрсээ гаргаж чадаагүй, ажил зогссон. 

ЗГХЭГ-ын дарга асан Ч.Хүрэлбаатар:

-Ямар байдлаар энд холбогдоод энэ дуудсаныг ойлгохгүй байна.

Сангийн сайд асан С.Баярцогт:

-Би бас ямар байдлаар энэ асуудалд холбогдоод дуудсаныг ойлгорхгүй байна. Гэхдээ төрийн байгууллагаа хүндэтгээд ирлээ. 2008 онд хамтарсан Засгийн газар байгуулсан. 2010 онд Эрдэс Тавантолгой компанийг байгуулахаар болсон. Хүний хөгжил сангийн орлого нь стратегийн 16 ордын орлого, татвараас бүрдүүлнэ гэж зааж өгсөн. Өнөөдрийн яригдаж байгаа гэрээний асуудалд сангийн яам, сайд огт оролцоогүй. Аж ахуй нэгж байгууллагын хооронд хийгдсэн гэрээний асуудал.

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт:

-Эх орны хишиг хувь олгох хуулийг УИХ-аас гаргасан. Тавантолгой ХК-ийг ашиглах эрх гадны компанид тав гаруй жил байсан. Үндэсний аж ахуй нэгжүүд хамтран энэ орд газрыг эзэмшиж байсан лицензээ 2007 онд төрд өгсөн байдаг юм. Стратегийн орд газраас иргэддээ хувь хишиг олгох шийдвэрийг хамтарсан засгийн газар гаргасан. Гэхдээ энэ шийдвэрийг УИХ-ын тогтоолоор хэрэгжүүлсэн гэдгийг энд хэлмээр байна. болно. Уул уурхайн баялагаас иргэддээ хүртээж байгаа хишиг байсан. "Эрдэнэс Тавантолгой" компанийн одоогийн орлогоос дахиад иргэддээ 4 сая төгрөгийг дахин олгох асуудлаа ярих ёстой санагдаж байна. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

-Чалкогоос авсан 350 сая ам.долларын асуудалд ололттой болон сөрөг тал байна. Улс төрийн шийдвэр гараад л иргэддээ тараагаад өгчихсөн байна. Шинжээчийн дүгнэлт хоёр байдлаар харагдаад байгаа юм.

Сангийн сайд асан С.Баярцогт:

-2008-2012 онд сангийн сайдаар ажиллаж байсан. 2008,2009 онд манай эдийн засаг хасах түвшинд орсон. Манай улс бүх хадгаламждаа 100 хувийн баталгаа өгч байсан. Хоёр арилжааны банк дампуурч байлаа. Чалкогийн 250 сая ам.долларын 3 хувийн гэрээг бид амжилттай хийж байсан. Ийм нөхцөлөөр мөнгө татаж чадаж байсан. Хамтарсан засгийн газар байгуулагдсан байсан учир улс төрийн эрсдэл маш бага гэж гадаадын хөрөнгө оруулагчид үзэж байсан. ". 2015 оноос хойш бодлого нь буруу явсан гэдэг нь шинжээчийн графикаас харагдаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Irgen
11 сарын өмнө
70.187.210.175

Bayarcogt yavsan gazartaa balagtai ulsaa hudaldsan luivarchin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.