Нийслэлийн Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр дэх 10 давхар орон сууцны дөрөвдүгээр давхарт гал гарсан тухай дуудлага өнөөдөр буюу 19-ний 07:02 цагт НОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 08:12 цагт галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.
Тус ослын талаар ОБЕГ-аас тодруулахад, Дуудлагын дагуу аврагчид очиход таван иргэн нас барсан байсан. Аврагчид ослын газарт ажиллаж байх үед нэг алба хаагч, дахин нэг оршин суугч угаартаж, харамсалтайгаар амиа алдсан. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор цагдаа, прокурорынхон ажиллаж байна. 3-4 айл галд өртсөн байж болзошгүй. Чухам хэдэн айл өртсөнийг цагдаагийн байгууллагынхан тогтооно гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.