Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багийн “Дөтийн даваа” гэдэг газар Аймгийн төвөөс Цогт сум руу зорчиж явсан “Приус-20” загварын автомашин цасанд суусан, “Истана” загварын 2 автомашин /19 зорчигчтой/ эвдэрч явах боломжгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 12 дугаар сарын 18-ны өдрийн 22:50 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн М /44 настай, эрэгтэй/ “Пирус-20” загварын автомашин, Б-ын /39 настай, эрэгтэй/ “Истана” загварын автомашин, Б /27 настай эрэгтэй/ “Истана” загварын автомашин /19 зорчигчтой/ цасанд сууж, 2 автомашины эвдэрсэн байсныг ажиллаж автомашиныг татан гаргаж, “Истана” загварын 2 автомашин явах боломжгүй болсон тул үлдээж 19 иргэнийг сумын төвд хүргэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гүй ээ энэ хар шуурага хүйтэнд гэр гэртээ хэсэг хугацаанд байж болдгүй юм уу наандаж амь нас эрүүл мэнд эд хөрөгөөрөө хорино ш дээ