СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ оны хамгийн хүйтэн өдрүүд өнөөдөр маргааш тохионо

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.12.19/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -28...-30 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг,  Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35...-40 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -31...-36 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -21...-26 градус, бусад нутгаар -27...-32 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн байна.

12 дугаар сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -31...-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.