"Сүлд модоо хамтдаа асааж, нийгэмд сайн сайхныг түгээж, гэрэл нэмсэн бүх залуучууддаа баярлалаа" хэмээн нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх цахим хуудастаа бичжээ.
Тодруулбал, Баянзүрх дүүрэг шинэ он гартал буюу 12 дугаар сарын 31-ныг дуустал Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн 4 замаас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам, Жуковын талбай хүртэл "ШИНЭ ЖИЛ"-ийн гудамж, шинэ жилийн уур амьсгал үргэлжлэх аж.
Өвлийн өвгөн, цаа буга, цасан охидын хамт байгаа учраас үр хүүхдүүдээ заавал авчраарай. Энд үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчдийг дэмжээрэй. Өдөр бүр олон төрлийн арга хэмжээнүүд өрнөх учраас идэвхтэй хамрагдаарай хэмээн Баянзүрх дүүргийн удирдлагууд уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.