СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ш.Адьшаа: Миний бие, ах дүү, хамаарал бүхий хүмүүс нүүрсний бизнес хийсэн бол хуулийн хариуцлага үүрье

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр болж өнгөрлөө. Энэхүү сонсгол дээр УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай холбоотой асуудлыг Түр хорооны дарга Б.Энхбаяр хөндлөө.  

Тэрбээр, "Таны үүсгэн байгуулсан компани дээр н.Жаргалсайхан гэж холбогдоод байгаа хүн чинь өмнөх сонсгол дээр жижиг Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэж гарсан. Энэ хүнтэй холбоотой нүүрс тээврийн компанитай юм байна. Нүүрс, ачиж буулгах талбайтай юм байна. 

Таны зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Мөнхцэцэг гэдэг хүний "Эм Жи Өү" ХХК 680 тээврийн хэрэгслээр 52 мянган тонн нүүрс, "Энх дэлгэр говь" ХХК 268 тээврийн хэргэслээр 21,1 мянган тонн нүүрс, "Зүүн Хөхий" ХХК найман удаа 759 тонн нүүрс, "Мөнх цаст транс" ХХК 442 тээврийн хэрэгслээр 34320 тонн нүүрсийг тус тус гаалийн бүрдүүлэлтгүйгээр гаргасан байна. Тэгэхээр тэр зөвлөхөө нүүрсний жагсаал болоод тав дахь хоног дээр нь чөлөөлсөн байна. Юунд нь сандраад та чөлөөлчихөв?" гэсэн. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа тайлбар хийсэн юм. Тайлбарыг та бүхэнд дэлгэрэнгүй хүргэе 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Би энэ сонсголд ард түмнээ хүндлээд, төрөө хүндлээд ирсэн. Ийм гүжир гүтгэлэг Монголын түүхэнд дахиад байх юм уу, үгүй юмуу мэдэхгүй байна.

Миний бие 2005 онд Монголын гаалиас чөлөөлөгдсөн. 2020 онд Монгол Улсын их хурлын гишүүнээр сонгогдсон. .

Энэ нүүрсний сонсгол чинь ер нь зорилгоосоо хазайлаа. Гөлөг төөрүүлэх, жинхэнэ нүүрсний хулгайчдыг нуух зорилготой ийм үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз дээ, түр хорооны гишүүд ээ. Миний бие 2022 оны зургаадугаар сард УИХ-ын 26 гишүүнээр гарын үсэг зуруулан дэмжүүлж төр хувийн хэвшлийн компаниудын нүүрс тээвэрлэлтийн борлуулалт, хил гаалийн үйл ажиллагаанд хяналт тавих Түр хороог байгуулсан. Үүний үргэлжлэл өнөөдөр явж байгаа шүү гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.238

Энэ Энхбаяр нөхөр чинь баахан гэм зэмгүй мөрөөрөө баяжчихсан угийн баян төрчихсөн энхийн цагаан тагтаа шиг хүмүүсийг сонсголд дуудчисан юм биш үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.