Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат өнөөдөр /2023.12.18/ эхэлж, үдээс хойш үе үеийн Гаалийн ерөнхий газрын дарга нар болон Гашуунсухайтын гаалийн газрын дарга нар гэрчээр дуудагдлаа. Энэ үеэр тус сонсголын дарга Б.Энхбаярын хэлсэн үг анхаарал татаж байна.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Нүүрсний түр сонсголын ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:
-"Нүүрс тээврийн машинууд бүртгэлгүй гарч байна" гэдэг асуудал 2011 оноос эхэлж яригджээ. Тус онд 3758 машин, 379.000 тонн нүүрс гарсан гэж мэдээлсэн байна. Ингээд Гаалийн газраас 2013 онд ЭЦА-нд хүргүүлж байсан баримт байна.
2013 оны дөрөвдүгээр сард гэдэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө байгааг та бүхэн огноогоор нь хараарай. Энэ хэрэг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хэрэгсэхгүй болсон. Энэ хэрэг хэрэгсэхгүй болсны дараа тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжав хоёрын хамаарал бүхий "Женералтек" компани 100 мянган тонн нүүрсний гэрээ хийсэн.
Эхний сонсгол дээр Ерөнхий прокурор байсан Д.Дорлигжаваас энэ талаар асууж байсан асуудал. Анх илрэхэд нь ингэж өөгшүүлсэн. Анхны үйлдэл дээр нь толгойг нь илсэн учир соёл болсон, сүлжээ болсон. Энэ асуудал явсаар байгаад дээрээ ингээд шийдэгдчихдэг юм чинь гээд 2013 оноос хойш 2023 он хүртэл 5.2 сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарчихжээ. Зөвхөн 25 хувийг нь шалгахад шүү дээ.
Нүүрс тээврийн компаниуд хил гаалийнханд бүр жишигтэй болсон. Ард түмэн нүд чихтэй, нүүрс тээврийн бүх жолооч нар ярьж байгаа. Гашуунсухайтын гаалийн дарга юм уу, улсын ахлах байцаагчаар нэг жил ажиллахад нэг насны амьдралаа шийддэг гэж ярьдаг. Гаалийнхан тэнд очих тухай л ярьдаг. "Тийм зүйл байхгүй" гэдэг ярианд чинь хэн ч итгэхгүй.
УИХ-ын гишүүн, түр сонсголын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Гааль бол төрийн нүд хараа. Жил бүр 6000 тээврийн хэрэгсэл хилээр зүгээр гараад явдаг юм гэж угаасаа байхгүй. Та нар хуйвалддаг, эсвэл бүртгэдэггүй асуудал угаасаа байгаа.
Гэрчээр дуудагдаж энд ирээд байгаа Б.Батгэрэл гэдэг хүн Гашуунсухайтын гаалийн газрын даргаар 2013-2015 онд ажиллаж байжээ. 2013 онд 6618 тээврийн хэрэгсэл хоосон гарсан. 2014 онд, таныг ажиллаж байх үед 6526, 2015 онд 6267 тээврийн хэрэгсэл гарсан гэдэг тоонууд гараад ирлээ.
Тээврийн хэрэгслүүд цаанаас ачаа ачих гээд гардаг л даа. Бас засвар үйлчилгээ авах гээд гардаг. Гэхдээ 4000 тээврийн хэрэгсэл 6000 удаа гарна гэдэг... Энэ бүртгэл чинь яагаад зөрөөд байгаа юм бэ? ХХЕГ-ын мэдээ, гаалийн мэдээ хоёр чинь тулахгүй байна шүү дээ.
Энэ хулгайн хэргүүд үе үеийн Гашуунсухайтын дарга та нар руу бууж ирж байна шүү гэв. Та нар өөрсдөө хэлсэн шүү, нэг машин 128 тонн нүүрстэй гардаг гэж. Юун 5.2 сая тонн нүүрс байтугай юм гарах гээд байна шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2013 оноос хойших архив устсан гээ биз дээ. Энэ нь зөвхөн 2013 аас 2 015 онуудынх гэж ойлгов. Тэр устсан баримт бол акулуудынх байсан биз. Ёстой алдаг юм баяна. Эх орноо гэсэн бол ингэж зөөж идэхдээ хүртэл санаа зовох байсан. Тиймгүй хулгайч, эх орноосоо урвагч нар.
Одоо сүүлийн 10 жилийн баримт алга байна. Энэ устгасан баримтыг олохын тулд Өнөрөөг хийсэн адил баривчлаач.
Амьд жишээ нь АДЬШАА