СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүннүгийн хосгүй олдворыг худалдах гэж яваад баригдсан "Эмоци" продакшны менежер тэргүүтэй хүмүүсийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
11 сарын өмнө

Археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурор Н.Өнөрбаярын бичсэн эсэргүүцлийн дагуу нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 25.5-1 дэх хэсгийн соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан, зуучилсан гэсэн заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ.

Гэвч уг хэргийг шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалан өнгөрсөн наймдугаар сарын 29-нд хэлэлцээд, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх захирамж гарган прокурорт буцаахаар болсон аж.

Харин соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдахыг завдсан гэх хэрэгт прокурор нь эсэргүүцэл бичсэнээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр боллоо.

Өөрөөр хэлбэл, шүүх хурлаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэн, шүүгч Б.Халиуны захирамжийг хүчингүй болгосон байна

Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарыг нийтийн тооллын өмнөх VII-III зуун, Эртний Ромын үе буюу нийтийн тооллын IV зууны үеийн археологийн олдворуудыг худалдахыг завдсан хэмээн буруутгаж буй.

Уг нь 2021 оны гуравдугаар сард “Адам” хочтой М.Адъяаням нь Б.Хаш-Эрдэнэ, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэх залуусын хамт Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр түүх, соёлын эд зүйл худалдахаар тохиролцон борлуулах гэж байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан юм.

Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворууд болох цэнхэр, ногоон өнгийн хоёр шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг түүх, соёлын нэн хосгүй өв гэж шинжээчид дүгнэсэн байдаг

Үүнээс гадна прокурорын байгууллагаас соёлын өвийн эсрэг өөр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг ташрамд өгүүлье.

Б.Соёлмаа гэдэг хүн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор муутуу цаасан дээр хэвлэсэн “Сундуй” судар, төвд бичигтэй долоон төрлийн 747 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтан, ургамлын өвөрмөц, ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэн Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд шилжүүлээд байгаа юм.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
202.131.242.238

ерөнхий шүүгч Б.Халиун гэж бас нэг мөнгөний л шүүгч юм байна даа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.