СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ сарын 29-ний өдрөөс шинэ автобусууд үйлчилгээнд явж эхэлнэ

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
11 сарын өмнө

Шинэ автобуснууд үйлдвэрээс гарч эхэлж байна хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Эхний автобуснууд арванхоёрдугаар сарын 29-н гэхэд орж ирнэ. Үүний дараа томоохон өргөн чөлөөнүүдийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлуудыг хийх ажээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цахим хуудастаа "Үйлдвэрээс шинэ автобуснууд маань эхнээсээ бэлэн болж бгаа мэдээ ирлээ. 12 сарын 29 нд эхний автобуснууд ирсний дараа тодорхой графикийн дагуу шинэ автобусыг хөдөлгөөнд оруулна. Ирэх хоёрдугаар  сарын 1 хүртэл дугаарын хязгаарлалт хийж байгаа энэ хугацаанд зарим газруудад 1-р эгнээг бүрэн чөлөөлөх, богино эргэлтийн шинэ чиглэл маршрут тогтоох, тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх зэрэг бэлтгэл ажлууд хийгдэнэ. Ингэж байж шинээр ирж буй автобуснуудаа зорчих хөдөлгөөнд оруулна. Тэг зогсолттой байгаа үед хэчнээн шинээр шинэ автобус ирээд тэг зогссон хэвээр бна шүү дээ" хэмээн бичжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
11 сарын өмнө
66.181.189.102

Нэг ч гэсэн шинэ юмыг ард иргэдэд таниулж байгаад баярлалаа

Зочин
11 сарын өмнө
203.98.76.237

Хаанаас ирж бгаа юм болоо.

Баатар
11 сарын өмнө
66.181.188.145

Дотор талдаа зай багатай юмдаа цэнхэр автобусны доторх шиг байвал зүгээр. Үйлдвэрт нь саналаа өгвөл болох л байх даа эрхэмүүдээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.