СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.12.18/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32...-34 градус, бусад хэсгээр -27...-29 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -34...-36 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.

Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,  өдөртөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Идэр, Тэс, голын хөндийгөөр -37...-42 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -32...-37 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -28...-33 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -31...-36 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23...-28 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус хүйтэн байна.

12 дугаар сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд   баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 19-нд Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 градус, өдөртөө -31...-36 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.