СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-12-17

Монголчуудад таалагдах юм байхгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Ойрын өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд эрс хүйтэрч, гэрээс цухуйх төдийд л жавар тачигнаж буйг хэн хүнгүй мэдэж, мэдэрч байгаа. Холбогдох байгууллагуудаас ч цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөөр байна. Хэдийгээр гадаа -30 хэм зааж байгаа ч хөрсөн дээр -40-45 хэм хүрч, зам дээрх цасыг хайлуулах зорилгоор цацаж буй давс, тусгай бодис хайлахгүй, үүнээс улбаалан Улаанбаатар хотын хаа сайгүй осол аваар, түгжрэл, бухимдал үүсэж, хараал ерөөл “урсаж” байна.

Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсноо өнөөдөр холбогдох байгууллагуудаас мэдээллээ. Тодруулбал, бага ангийн сурагчид /1-5 дугаар анги/ арванхоёрдугаар сарын 18-29-н хүртэл, дунд, ахлах анги /6-12 дугаар анги/-ийн сурагчид арванхоёрдугаар сарын 25-29-н хүртэл цахимаар хичээллэх юм. Харин цэцэрлэг ердийн цагийн хуваариар ажиллана. Мөн хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр болсон. .

Гэтэл . Монголчуудад юу ч хийсэн таалагдахгүй. Угаасаа шийдвэр бүр бүх хүнд таалагдах, бүх хүний эрх ашгийг хамгаалах боломжгүй. Харин нийтийн, олонхын эрх ашгийг харгалзаж байж шийдвэр гаргадаг.

Өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол, асуудал бүр өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаан дахь бодлогын алдааны үр дүн, үр нөлөө. Өнгөрсөнд хийснийхээ үр шимийг өнөөдөр бид хүртэж байна. Асуудал үүсвэл үүнийг шийдэх гарц, гаргалгааг эрэлхийлэх ёстой, шийдвэр гаргах ёстой. Гэхдээ өнөөдөр бидэнд байгаа хамгийн боломжит хувилбар нь онлайн хичээл, автомашины дугаарын тэгш, сондгойн хязгаарлалт. Эсвэл энэ бүхэн бидэнд хамаагүй гээд бүгдээрээ зам дээрээ өнжиж, хэдхэн хоногийн хичээлийн төлөө хүүхдүүдээ хөлдөөж алах хэрэг үү.  

Зам халтиргаа, гулгаатай байгаа үед замын хөдөлгөөн хоёр дахин удааширна. Түгжрэл ч хоёр дахин нэмэгдэж, автобус хүлээх хугацаа ч энэ хэрээр нэмэгдэнэ. Үүний хор уршгийг хамгийн их амсах хүмүүс нь хүүхдүүд. Автобус ирэхгүй, ирлээ гэхэд томчууд дайраад багтахгүй. аваг л дээ. Хэдүүлээ ч гэсэн зам дээр өнжихгүй, дугаарын хязгаарлалтаар зорчиж, нийтийн тээврээр үйлчлүүлье.

"Редакцийн бус нийтлэл"

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

saihanaa
1 жилийн өмнө
66.181.161.250

iim balai lalariin yumand hen taatai bhawdee

Ана
1 жилийн өмнө
66.181.167.2

Дулаахан гэргүй сургууль дээрээ очиж дулаацдаг хүүхдүүд зөндөө байдаг шүү.

Зочин
1 жилийн өмнө
59.153.112.71

ФБн комментчууд нийт ард түмнийг төлөөлнө гэж байхгүй.зүгээр л хэдхэн хэрүүлч хутгагч нар

zothin
1 жилийн өмнө
103.11.192.34

demjij baina honjiliihoo hereer holoo jiie

zothin
1 жилийн өмнө
103.11.192.34

demjij baina honjiliihoo hereer holoo jiie

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.