ДБЭТ-ийн захирал Б.Сарантуяа "Цөмөөхэй" бүжгэн жүжгийн бэлтгэлийг хийлгэлгүй, өмнө нь ярилцан тохиролцсон амнаасаа буцаж, бяцхан балетчдыг театраасаа "хөөж гаргасан" хэмээн МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг цахим хуудастаа бичсэн талаар бид мэдээлсэн.
МУГЖ, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг "Гэрээний заалтад тайзаа түрээсэлж байгаа. Дор ажиллаж байгаа хүмүүс тус бүртэй уран бүтээлийн гэрээ хийж байгаа. Тэр хүмүүстэй тохироод хэдийд бэлтгэлээ хийх вэ гэх зэргээр байнга холбогдож байгаа. Хэдэн хүн оролцох вэ, хэдэн хүн өвчтэй байна, хэдийг өөрчлөх вэ гээд өнгөрсөн 9 дүгээр сараас хойш бэлтгэлээ хийж байна.
Тоглолт бүрийн урд хэдэн өдрөөр л бэлтгэл хийдэг шүү дээ. Надад мэдэгдэхийн оронд яагаад хүүхдүүдийг шууд хөөж байгаа юм бэ. "Би эзэн нь, би захирал нь" гэсэн шиг орж ирсэн" хэмээн ярьсан бол, ДБЭТ-ын захирал Б.Сарантуяа "2023.11.27-ны өдөр Балетын хөгжлийн сан болон УДБЭТ хооронд байгуулсан гэрээгээр бол 2023.12.10,17-ны өдрүүдэд тайзан дээр нэгдсэн бэлтгэл хийнэ, 22,23,24-ний өдрүүдэд дөрвөн удаа тоглолт хийнэ. Бэлтгэлийг хангах үүргийг урьдчилан мэдэгдэх ёстой гэж гэрээнд заажээ. Өөрөөр хэлбэл, 2013.12.15-ны өдөр бус 17-ны өдөр бэлтгэл хийх ёстой байсан ч урьдчилан мэдэгдэлгүйгээр хүрч ирсэн. Ажилчны тавьсан шаардлагыг хүлээн авалгүй зүй бус харьцсан гэж хэлсэн тул би өөрөө очсон. Би дүрэм журмын дагуу шаардлагаа л тавьсан" хэмээн хариулсан байдаг.
Маргалдагч талууд өчигдөр уулзаж хэлэлцээд, "Цөмөөхэй" тоглолт хуваарийн дагуу тоглогдохоор болжээ. МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг "Манай хоёр байгууллагын хооронд үл ойлголцол үүссэн. Үл ойлголцол үүссэнд УДЭТ-ын удирдлагуудаас уучлал гуйж байна. "Цөмөөхэй" тоглолт хуваарийн дагуу тоглогдоно" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
heybshv gshgrhyd gdnuyr fdiudvydkvyd csjvdggdi vgdjydhtrriud hdriud gdid yfdu gey brjge hey hydhgd hey gdvxheu nshdjgdv