Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр 11.30 цагт мэдээлэл хийх гэж байна. Мэдээллийн цагаар чухам юу ярих гэж буй нь анхаарлын төвд байгаа юм.
Урьдчилан таамаглаж байгаагаар сургууль, цэцэрлэгийг он дуустал цахимаар хичээллүүлэх болон автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалтын талаар мэдээлэх гэж буй бололтой.
Хүйтний эрч нэмэгдсэнтэй холбоотойгоор хүүхэд багачуудын дунд томуу, томуу төст өвчний өвчлөл буурахгүй байгаа, мөн шатахууны хомстол, нийслэлийн зам мөсөн гулгуур /каток/ болсон зэрэг нь улаанбаатарчуудыг бухимдуулж байгаа учир ийм арга хэмжээ авч байгаа бололтой.
Үүнтэй холбогдуулж Боловсролын ерөнхий газраас "Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрт шилжүүлэх" шийдвэрийг 11,00 цагт танилцуулахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү .хотын даргаа
Зөв зөв
Ёстой тархиныхаа хэмжээгээр ярих юмдаа.Хоосон толгой ийм л юм хийнэ.Чадваргүй манхар маанаг гайхал хамаатөн нь чи хэл гэсэндээ