Улаанбаатар-Дубай чиглэлийн шууд нислэг өчигдрөөс /2023.12.16/ албан ёсоор эхэллээ.
Манай улс энэ онд 42 улстай агаарын хэлэлцээр байгуулж дэлхийн 115 цэгрүү шууд нислэг үйлдэх боломжтой болсон. Энэхүү ажлын үргэлжлэл болж Хүннү эйр компанийн УБ-Дубай чиглэлийн шууд нислэг анхны нислэгээ дүүрэн зорчигчтойгоор хийлээ.
ЗТХ-ийн сайд Сандагийн Бямбацогт "Агаарын тээврийн либералчлал амжилттай хэрэгжиж байна. Цаашид долоо хоног бүр нэг удаагийн давтамжтайгаар Улаанбаатар-Дубай чиглэлийн нислэг үйлдэнэ" гэлээ.
Мөн олон улс болон дотоодын нислэгийн тийзний үнэ 2-3 дахин буурч иргэний нисэхийн салбарт зорчигч тээвэр 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.