Олон нийтийн цахим сүлжээнд шөнийн цагаар дрифт хийж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж байна гэх иргэдийн бичлэг, мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийн бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.
Дээрх хууль зөрчсөн таван этгээдийг хяналтын камерын тусламжтай олж тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар тус бүр 150 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Ж-г 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Эрхэм жолооч Таны үйлдэл ухаалаг утастай иргэн бүрийн байнгын хяналтад байгааг ойлгон ухамсарлаж, хууль, дүрмийг чанд сахиж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.