Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хүрээнд НЗДТГ, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын Холбоо өнгөрсөн онд “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхэлсэн.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны хогийн цэгийн дэргэд:
1. Эрүүл ахуйн шаардлага хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 5.5-8.5 сая тонн хог хаягдлыг дарж булах ландфил талбай байгуулах
2. Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барих
3. Төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх гэсэн гурван бүрэлдэхүүн ажлыг гүйцэтгэж байгаа юм.
Тэгвэл төслийн гуравдугаар хэсгийн хүрээнд төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм, дагалдах хэрэгслүүдийг албан ёсоор хүлээн авлаа. Тодруулбал,
Экскаватор – 7
Бульдозер – 6
Авто самосвал – 4
Бутлагч – 4
Нягтаршуулагч – 1
Усны машин – 2
Пик-ап – 1
Чирэгч толгой, чиргүүл гэсэн 29 нэр төрлийн машин механизм, дагалдах хэрэгслүүдийг нийлүүлэх гэрээ амжилттай хэрэгжиж дуусан, өнөөдөр /2023.12.15/ хүлээн авч байна.
“Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн нийт үйл явц 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх онд хэрэгжиж дуусна. Төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хот эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн ландфилл байгууламжтай болох төдийгүй агаар, орчны бохирдол буурч, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэн, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.