СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-15

🔴 Н.Энхболд: Ахмадуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 20 гишүүнтэй “лобби” бүлэг байгуулагдсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.15/ эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Саяхан Монголын ахмадын холбооны чуулган болоход Ерөнхий сайд оролцож амлалт өгсөн. Түүн дотор ахмадын халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж нийгмийн хамгаалал, арчилгаа сувилгаа, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хуулиар зохицуулж шинэ шатанд гаргахыг дэмжсэн. УИХ дээр энэ асуудлыг ярьж, хууль боловсруулж яаралтай хэлэлцэн батлуулаач гэсний дагуу гэрээ байгуулж, Засгийн газартай хамтарч хууль боловсруулах ажилдаа орсон. 

Хамтарч ажиллах гишүүдэд санал тавьснаар 20 гаруй гишүүнтэй лобби бүлэг байгуулагдсан. Бүлгийн гишүүд гарын үсэг зурсан бичгээ албан ёсоор УИХ-ын даргад өгсөн. Та лобби бүлэг байгуулагдсан болохыг албан ёсоор зарлаж өгөөч гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.