Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.15/ эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Чоно борооноор гэж, өвөлжилт, шатахуун, тог цахилгаан гэх хойгуур ногоон автобусны асуудал мартагдах нь ээ. Ногоон автобусыг худалдан авалтыг шалгах түр хороог байгуулахыг 25 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Түр хороо байгуулах ажлыг яаралтай зохион байгуулж өгнө үү. Аливаа асуудлыг халуун сэргэг дээр нь авч хэлэлцэхгүй бол өнгөрсөн хойноо үр дүн муутай.
Төрийн мөнгөөр худалдан авалт хийж байгаа процессууд хаана алдаа гаргаж байна гэдгийг хянах хэрэгтэй. Хуульд хяналт тавих үндсэн үүрэгтэй шүү, гишүүд бид гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар энэ асуудлыг байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын дарга хороо байгуул, боль гэж хэлэх эрхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.