СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өчигдрийн цасан шуурганаар төөрсөн, сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баян багийн “Битүү” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 218 км, сумын төвөөс баруун хойд зүгт 38 км/-т Тус сумын харьяат иргэн С 12.13-ны өдрийн 12:00 цагт явганаар мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 23:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид, Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн С /57 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 12.14-ний өдрийн 06:20 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:46 цагт гэрээс урд зүгт 17 км зайтай “Цохиот толгой” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын Сангийн далай  багийн ‘’Баруун баянхонгор’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 345 км, сумын төвөөс баруун зүгт 75 км/ Завхан аймгийн Отгон сумын харьяат 4 хүн, 3 мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Иргэн П /46 настай, эрэгтэй/-г 02:00 цагт гэрээс нь зүүн урд зүгт 10 км зайтай газар малтайгаа явж байсныг эсэн мэнд, Р, А нарыг гэрээс нь хойд зүгт 16 км зайтай “Задгай-Ар” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Сангийн далай багийн “Хясааны-Үзүүр” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд урд зүгт 60 км/-т Завхан аймгийн Их-Уул сумын харьяат иргэн Д автомашинаар гэрээсээ гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12.13-ны өдрийн 23:09 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Д /45 настай, эрэгтэй/-ыг 12.14-ний өдрийн 02:15 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 10:38 цагт тус багийн “Хясааны-Үзүүр” гэдэг газар иргэн Э-ын гэрт байсныг олсон.

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн “Мажуудайн бууз” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 20 км, сумын төвөөс баруун урд 40 км/-т 12.13-ны өдрийн 22:00 цагийн орчим иргэн Р гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.14-ний өдрийн 08:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тайшир сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Р /50 настай, эмэгтэй/-г 12.14-ний өдрийн 08:45 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 09:40 цагт гэрээс нь баруун зүгт 4 км зайд тус багийн “Хүрэн толгой” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн Бор нуруу гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс хойд зүгт 5 км/-т 12.14-ний өдрийн 09:00 цагийн орчим малчин Б морьтой малаа хариулахаар гараад сураггүй болсон дуудлагыг 12.14-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид малчин Ч /51 настай, эрэгтэй/-ыг 12.14-ний өдрийн 19:05 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж 12.15-ны өдрийн 05:35 цагт гэрээс нь баруун урд зүгт 30 км-т Дөхөм багийн “Хээшин худаг” гэдэг газраас морио хаяад явган төөрсөн байдалтай байсныг эсэн мэнд олсон.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн Хамрын хийд гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 30 км/-т Иргэн Б, Б нар автомашинтай төөрсөн байна гэж ар гэрийхэнтэйгээ утсаар ярьж солбицол явуулсан тухай дуудлагыг 12.15-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид иргэн Б/53 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг 12.15-ны өдрийн 00:20 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 05:27 цагт “Хамрын хийд” гэдэг газраас автомашинтайгаа цасанд суусан байсныг эсэн мэнд олсон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.