Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагч иргэдийг мэдээллээр хангах, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний хэрэгжилтийг тус тус хангах зорилгоор 2023 оны 12 сарын 13-ны өдрөөс эхлэн нийслэлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн байгууллага, эмийн сангуудад ажиллаж, шаардлагатай мэдээллийг ил тод байршуулж байгаа эсэхд хяналт тавьж, иргэдийн даатгалын талаарх мэдлэг ойлголтын түвшинг үнэлж, зарим нэг ЭМД-ын төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.
Хавдар судлалын үндэсний төвд ажиллах үеэр даатгуулагч иргэдийн хамгийн их асууж тодруулдаг ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээний шинэчлэгдсэн мэдээллийг дутуу байршуулсан, шимтгэлээ хэрхэн яаж шалгах, дутуу төлөлттэй жил, саруудаа цахимаар төлөх зааварчилгаа, ЭМД-ын сангаас зардлын төлбөрийг нь хариуцдаг тусламж үйлчилгээний нэр төрөл үнийн мэдээллийг байршуулаагүй байсан.
Энэ хүрээнд ХСҮТ-ийн даатгалын албаныхантай хамтран ЭМД-ын нээлттэй ил тод байх мэдээллийг иргэдийн олноор төвлөрдөг цахим бүртгэлийн хэсэг, хүлээлгийн танхим, мэдээллийн самбар, дэлгэцэнд цахим болон цаасан хэлбэрээр байршуулж, мэргэжил арга зүйгээр хангалаа.
Цаашид ЭМДЕГ-аас гэрээ бүхий лавлагаа шатлалын ЭМБ, Анхан шатны ЭМБ, Эмийн сангуудад чиглэл хүргүүлж, иргэдэд зориулсан мэдээллийг ил тод байршуулж, үр дүнг тооцсон эсэхийг хянах тул гэрээний үүргээ биелүүлж ажиллана уу.
Ойрын өдрүүдэд зайлшгүй байршуулах мэдээллийн эхийг ЭНЭХҮҮ холбоосоор орж татаж авах буюу хэвлэж ашиглах боломжтой.
Эх сурвалж: ЭМДЕГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.