СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 сарын өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.12.15/ нийслэл хот орчмоор үүлэрхэг, ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -29...-31 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

Багануур, Тэрэлж орчмоор шөнөдөө үүлэрхэг, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө -33...-35 градус, өдөртөө -26...-28 градус хүйтэн байна.

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангийн тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, жавартай хүйтэн байх тул халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -45...-50 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Идэр, Эг-Үүр голын хөндийгөөр -39...-44 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -33...-38 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -24...-29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -19...-24 градус, бусад нутгаар -29...-34 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26...-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.

12 дугаар сарын 16- 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 19-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -44...-49 градус, өдөртөө -33...-38 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 градус, өдөртөө -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -16...-21 градус, бусад нутгаар шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -20...-25 градус хүйтэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.