Сэтгүүлч Н.Өнөрцэцэг урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдоод 10 хонож байна.
Тэрбээр гурав хоногийн өмнөөс өлсгөлөн зарлаж эхэлсэн бөгөөд өмгөөлөгч нар нь өнөөдөр /2023.12.14/ очиж уулзжээ.
Өмгөөлөгч Б.Хонгорзул "Манай үйлчлүүлэгчийн дээрээс маш тод цагаан гэрэл байнга тусгаж, унтуулж амраахгүй, гэдэс дотроор хийсэн хоол өгч, Хөгжлийн банкны холбогдогч нартай байнга тааралдуулах зэргээр сэтгэл санааны гүн дарамт үзүүлж байна" хэмээн мэдэгдэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.