ОХУ, Беларусын жүдочдыг олимпод оруулах нөхцөлийг танилцууллаа
ОХУ, Беларусын жүдочдыг олимпод оруулах нөхцөлийг танилцууллаа

Сурталчилгаа
ОХУ, Беларусын жүдочдыг олимпод оруулах нөхцөлийг танилцууллаа

Олон улсын олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлөөс Орос болон Беларусын тамирчдыг "Бие даасан, төвийг сахисан тамирчин" /AIN/ статусаар "Парис-2024" олимпын наадамд оролцох нөхцөлийг танилцууллаа. 

Одоогийн байдлаар жүдо бөхийн хүнд жингийн дэлхийн аварга Инал Тасоев, Матвей Каниковский, Тамерлан Башаев, Арман Адамиан нарын хэд хэдэн тамирчин олимпын наадамд "Бие даасан, төвийг сахисан тамирчин" /AIN/ статусаар "Парис-2024" олимпын наадамд оролцох боломжтой хэмээн мэдэгдээд байна.  

"Парис-2024" олимпын наадамд "Бие даасан, төвийг сахисан тамирчин" /AIN/ статусаар оролцох тамирчдад дараах шалгуурыг хангасан байхыг шаардаж байна. 

Үүнд:

1. Орос, Беларусь улсын паспорттой, бусад шаардлагуудыг хангасан тамирчдыг бие даасан, төвийг сахисан тамирчин (“AIN”) гэж нэрлэн оролцуулна.

2. Дайнд идэвхтэй оролцож байгаа болон дэмжиж буй тамирчид оролцох эрхгүй. 

3. Орос, Беларусын цэргийн болон үндэсний аюулгүй байдлын агентлагуудтай гэрээ байгуулсан тамирчид оролцох эрхгүй. 

4. Бие даасан, төвийг сахисан тамирчин бусад оролцогч тамирчдын нэгэн адил "Парис-2024" олимпын наадмын өмнөх болон олимпын наадмын үеэр допингийн эсрэг бүх шаардлагыг хангасан байх ёстой. 

5. Орос, Беларусын засгийн газруудын эсрэг авсан хориг арга хэмжээ "Парис-2024" олимпын наадамд үйлчилнэ:

а. Олимпын наадамд Орос, Беларусь улсын төрийн далбаа, сүлд дуу, өнгө болон бусад тэмдэглэгээг ямар ч албан ёсны газар, албан ёсны арга хэмжээнд харуулахгүй.

б. "Парис-2024" олимпын наадамд Орос, Беларусын засгийн газар, төрийн албан хаагчдыг урьж, магадлан итгэмжлэхгүй.


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0