Өнгөрөгч шөнө Өмнөговийн хойд хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурсан бол өнөө маргаашдаа төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн болон говийн аймгуудын нутгаар, 15-нд говь, талын нутгаар цас орж, цасан шуурга шуурна хэмээн Онцгой байдлын байгууллагаас мэдэгдэж буй.
Өнгөрөгч шөнийн цасан шуурганы улмаас Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг багийн “Бугат” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 50 км-т/ Нүүдэл хийн мал тууж явсан 6 хүн (3 морь, 1 автомашинтай) сураггүй болсон тухай дуудлагыг өчигдрийн 19:07 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн сураггүй болсон малчдыг 20:20 цагаас эхлэн эрэн хайсны үр дүнд 23:10 цагт тус багийн “Хөх-Энгэр” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/-аас эсэн мэнд олжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хэдэн малчид минь хэцүүдэх нь ээ бурхан минь
Хэлсээр байтал зөрж байгаа юм шиг ийм тэнэг үйлдэлээ болчихвол ясан юм бэ бие сэтгэл эд материалын хохирол учирсан бол яна
Хичнээн хоногийн өмнөөс хэлсээр байхад л зөрсөөр байгаад л ажил гаргачих юмаа.Яана даа яана.
Ашгүй амар мэнд олджээ баярлалаа
Малчид маань хэдэн малаа гэсээр л энэ. Бензин түлшгүй нүүдэл хийх боломжгүй яаж онд иэнд орохоо мэдэхгүй туйлдаж байна. Хөдөөгүүр үнэхээр хүнд байна. Сэтгэлгүй хэдэн хулгайч нараас болж энэ улс орон мөхөхнээ
Esen mend baagasai
Эсэн мэнд олдож ашгүй дээ
Заавал цасан шуургатай гэж анхааруулсаар байхад нүүдэл таарууулдаг нь яаж байгаан бол.
За ашгүй дээ
Эртхэн нүүгээд дулаан газраа очиж болдоггүй юмуу
Хэлээл байхад яачихсан хүмүүс вэ заавал шөнө нь ч юувдээ адраад байна уу