СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2023-12-14

🔴 “PMGC 2023” тэмцээний ялагч багуудын интернэтийн хэрэгцээг нэг жилийн хугацаанд төр даана

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 сарын өмнө

Бүгд Найрамдах Турк Улсад зохион байгуулагдсан PUBG Mobile-ийн дэлхийн аварга шалгаруулах “PMGC 2023” тэмцээний финалын гурван өдрийн тоглолтын нийт үр дүнгээр Топ-4 байрын гурав нь монгол багууд авсан билээ.

Тодруулбал, Монгол Улсын “IHC” баг дэлхийн аваргаар тодорч, $400.000 гардан авлаа. Хоёрдугаар байрт мөн Монголын STE баг шалгарч, $200.000 хүртжээ.

Тэднийг өнөөдөр ЦХХХ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа. Багийн гишүүдийг Мэдээлэл харицлааны холбооны тэргүүний ажилтан цол тэмдэг, яамны жуух бичгээр шагналаа.

Мөн төрийн мэдэлд байдаг интернэтийн урсгалаас шууд холболт хийж, нэг жилийн хугацаанд бэлтгэл хийх явцдаа төрийн интернэтийг үнэгүй ашиглах боломжоор хангалаа. Өөрөөр хэлбэл бэлтгэл хийх байрууд руу өндөр хурдны интернэтийг холбох бөгөөд Азийн үндсэн хэсгийн серверүүд холбогдож байгаа байруудтай шууд холбоно гэсэн үг хэмээлээ. 

Шинэ үеийнхний спортыг эдийн засаг болтол хөгжүүлж, мэргэжлийн спорт болгоход хувь нэмрээ оруулж байгаа Та бүхэнд талархлаа илэрхийлье гэлээ.

Багийн нийт гишүүдийг Монгол Улсын цахимжилтыг эрчимүүлж байгаад онцгой хувь нэмрээ оруулж буй тул "Монгол улсын ЦАХИМ ЭЛЧ-ээр өргөмжиллөө. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Erdene
4 сарын өмнө
202.21.107.123

Saihan mermen shriver.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.