СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-14

🔴 Х.Болорчулуун: Импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх саналтай байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.14/ эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Хэлэлцэх асуудлын дараалал батлахын өмнө УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун саналаа хэллээ. Тэрбээр,

-Манай УИХ нэг зөв зүйтэй тогтоол гаргасан нь Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх 37 дугаар тогтоол юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хийж чадах зүйлээ дотоодоо хангах энэ чиглэлийн дагуу 700 тэрбум төгрөгийн зээл дотоодын үйлдвэрлэгч нарт олгогдоод байна. Зөвхөн зээл олгосноор асуудал шийдэгдэхгүй. Бараа бүтээгдэхүүнээ борлуулахад төрийн хамгаалалт хэрэгтэй байна. Гаднаас хямд бараа орж ирэхдээ тавхан хувийн татвар төлж байгаа нь бидэнд хүндрэлтэй байна гэж байна. 

Иймд импортын бараанд одоо тавьж татварыг Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргийг зөрчилгүй жилдээ 5,5 хувиар нэмэхээр хууль нэмэлт өөрчлөлт оруулах гэж байна. 2026 он гэхэд 26 хувьд хүргэнэ. Засгийн газраас хуулийг өргөн барина. Та бүхэн дэмжээд өгөөрэй.

Тэгэхгүй бол хоёр том үйлдвэрлэгчийн өмнө манай дотоодын үйлдвэрлэгчид босож ирж чадахгүй байна. Цагаан будаа, элсэн чихэр гэх мэт өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй зүйл бол өөр хэрэг.

Бид Тариалангийн сэргэлтийн жилийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүнийхээ 85 хувийг дотоодоос хангаж чадаж байна шүү дээ. Зарим төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүн "Зориуд улс төржүүлж байна" гээд над руу бичээд байх юм. Гаднаас авч байгаа зүйлсээ төгрөгөөр авч байгаа бол өөр хэрэг. Иргэдэд лангуу биш үйлдвэрлэл хэрэгтэй байгаа учраас бодлогоор дэмжимээр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.