Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан /2023.12.14/ эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
Хэлэлцэх асуудлын дараалал батлахын өмнө УИХ-ын гишүүн С.Ганбаатар саналаа хэллээ. Тэрбээр,
-Сонгууль ойртсон тул УИХ, засгийн газар хийх ёстой юмаа хийчихсэн байх ёстой. Одоо эхлэх гэж байгаа бол оройтсон шүү. Өчигдөр би төрийн ордны гадаа зургаан сар болж буй Б.Энхцэцэг гэх эмэгтэйтэй уулзлаа. Хаалганы гадна 50-хан метрийн зайд өчнөөн хонож байна шүү дээ. Сүхбаатар аймгийн хүн юм байна. Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон гэж байна. Охиноо машинд үлдээсэн, энд бараг 6 сар амьдарч байна. Чуулган дээр үг хэлэхдээ та дамжуулж өгөөч. "Яам тамгын газар, агентлагийн дарга нар шийдвэр гаргагчдыг надтай уулзаж өг гэж хэлээд өгөөч" хэмээн хүслээ. УИХ-ын дарга аа, та тэр эмэгтэйтэй уулзаад өгөөч. Тэр агентлаг, яамдын дарга та нар уулзаач. Та нар төрчихсөн биш шүү дээ. Бид чинь ард түмний төлөөлөл шүү дээ.
Мөн Н.Өнөрцэцэг сэтгүүлч өлсгөлөн зарласан байна. Хувь хүний тухай яриагүй байна. Сэтгүүлч, сайд хоёр үзэлцэнэ гэдэг бол яадаг ч бай сэтгүүлчийн зөв гэж би бодож байна. Хүний эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сонсгол хийхгүй бол нийгэм хоёр хуваагдах гээд байна. Байнгын хороод хэлэлцэж сонсгол хийдэг юм уу яадаг юм, нэг арга хэмжээ аваач. Холбогдох газруудад би албан бичгээр хандсан байгаа. Мөн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудалд оруулж өгөөч хэмээн хүсье гэлээ.
Түүний араас үг хэлсэн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, Төрийн ордны гадна олон хонож буй эмэгтэйтэй би 4-5 удаа уулзсан. Хэлмэгдээд хохирсон юм уу гэж бодсон. 2-3 жилийн өмнө мах гадагш нь экспортод гаргах гээд хохирсон гэдэг. Ажлын хэсэг гараад шалгахад өөрийн гэсэн үйлдвэр, мах, агуулах байхгүй. Хохирлын хэмжээгээ хэлдэггүй. Тухайн үед махаа талбай дээр авчраад асгана шүү гэхэд нь С.Мэндсайхан сайд уулзаад өөрийнх нь ч юм уу Хятадуудынх ч юм уу махыг 15 контейнерт багтаан квоттой өөр компанийн нэрээр гадагш нь гаргаж өгч байсан юм билээ. Асуудлыг шүүхэд өг гэхээр өгдөггүй. Учир битүүлэг шаардлага тавьж 9-10 тэрбум төгрөг нэхээд зогсоод байгаа. Хуультай орон учраас шүүхээр шийдүүлэх ёстой. Яамны зүгээс хохироосон зүйл байхгүй гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Эмээлтийн махны үйлдвэрт тусгай зөвшөөрөлгүй мах нийлүүлж байгаад Мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар илэрсэн юм билээ. Хууль зөрчсөн үйлдэл учраас хуулийн дагуу л явах ёстой. Эмэгтэй гишүүд бас уулзсан, асуудлыг танилцуулсан. Бид шүүхэд нөлөөлөх эрх байхгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
үнэн юм уу махны Kовотыг ни өгчихөд яадгийн бэ
кккк Ганбаатарын шоу хад мөргөжээ.
ХУЛГАЙчийг өмөөрдөг их хурлын гишүүн Ганбаатар өөрөө хулгайч юм бн