СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн этгээд нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангагч байжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Баянгол дүүргийн XI хорооны нутаг дахь үерийн даланд 2005 оны арванхоёрдугаар сарын 6-нд Б гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь “гахай” гэж нэрлэгддэг цүнхэнд хийж хаясан хэрэг гарч байсан юм. Энэ талаар өчигдөр /2023.12.13/ бид мэдээлсэн билээ.

Түүнээс нэг жил орчмын дараа 2006 оны арваннэгдүгээр сарын 21-нд бас О гэдэг эмэгтэйг хүчирхийлэн хэрцгийгээр хөнөөж цогцсыг нь бас жалганд хаясан байсан юм.

Эдгээр хэргийг Г.Эрдэнэбат хэмээх удаа дараа ял шийтгүүлж байсан 53 настай эр үйлдсэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд 18 жилийн дараа нөхөн илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны хоёрдугаар сард нэгэн арилжааны банканд ажиллаж байсан Н гэх эмэгтэйг хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шуудайд хийж ажиллаж байсан гутал засварын газартаа нуусан хэрэгт холбогдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хүний амь хэрцгийгээр хөнөөсөн гэм буруутайд тооцон 25 жил хорих ял оноож, үүнээс тавыг нь гянданд, үлдсэн 20-ийг нь онцгой дэглэмтэй ангид эдлүүлээр шийдвэрлэж байсан юм.

Хэргийн холбогдогч Г.Эрдэнэбат 2001 онд зургаа, 2008 онд 10 жилийн хорих ял шийтгүүлж, хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан нэгэн аж.

Өдгөө түүнийг гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (15)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

доогий
1 жилийн өмнө
202.55.188.105

яанаа зурагтийн эцэсийн явган хүний шатний хажууд гахайнд хийгээд мөчилчихсөн эм.тэй хүний цогцос байна гд бөөн сенсац болж бн.одоо л эзэн нь олдож бгаа юмуу.алуурчинг хорвоо яаж дааж санаа амар явж бн бдг бнаа.үхлийн муугаар үхээсэй гөлөг.

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.125

Аан.тэр үед бөөн л юм болж бсан тэ..тэр жалга ер нь гэмт хэрэг бнга гардаг бсан даа .хугацаанаас нь өмнө суллаагүй бсан бол 3 схан хүний амь үрэгдэхгүй бжээ.

111
1 жилийн өмнө
59.153.114.64

butgii orshooloor sullaad bldaa.

Зочин
1 жилийн өмнө
103.140.10.198

Харин тийн

Зураг
1 жилийн өмнө
66.181.176.59

Зургийг нь тавиач

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.40

Элбэгээ л өршөөгөө би

Зочин
1 жилийн өмнө
202.179.24.58

Шууд цааз

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.22

Өршөөгөөд суллаад байгааг гайраж байна

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.225

Манай нийгэм бас шүүх их сонин хохирогчид нь хүний эрх гэж байхгүй алуурчидад нь хүний эрх байгаад байдаг

Kn
1 жилийн өмнө
66.181.184.22

Uneen

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.46

Илэрсэн нь л 3 болохоос өшөө зөндөө байгаа даа энэмуу цуврал алуурчинд. Сайн шалга.

Ddddd
1 жилийн өмнө
139.5.216.44

Yasan ih orshoodog yum be pizdakuud we

Зочин
1 жилийн өмнө
66.181.186.170

Bodhoor bas l sonin yum shuu . Yamar gaj lalar geheere hun alj eremdeglej bah tavn hangaj taashaal awdg bn

Khln
1 жилийн өмнө
66.181.184.22

Yaagaad hugatsaanaas ni umnu sulaldag ym bee, ymr hargis ymbe. Hunii ami amidraliig buheld ni hohiroosob bhd ene humuusiig erh chuluutei amidar geed gargaj baidagt gaihaj bna. Ergeed hun alj bnashde nofsh

Qwerty
1 жилийн өмнө
203.91.115.49

Jinhene eruugin hund element bnda. Tsaazin yala sergemer yuma

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.