Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд шүдний кабинет нээснээр сумын иргэд аймгийн төв орох шаардлагагүй болж, шүдний эмчилгээний асуудлыг бүрэн шийдсэн байна.
Ийнхүү шүдний кабинеттай болсноор сумын ЭМТ-өөс мэргэжлийн шүдний эмч нартай гэрээ байгуулан иргэдийг даатгалд хамруулан үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээнд хамруулж эхэлсэн аж.
Энэхүү шүдний кабинет байгуулах, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг аймгийн хөрөнгө оруулалтаар, "Голден Мед" ХХК гүйцэтгэж, шүдний 15 төрлийн иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.
Тус суманд өнөөдөр 1305 өрхөд 4912 иргэн амьдарч байна. Тус кабинетийг өнгөрсөн 11 сарын 1-ний өдөр нээсэн бөгөөд нэг сарын хугацаанд нийт 326 хүн шүдний тусламж үйлчилгээг авчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.