™ watch di|
Улс төр | 2023-12-13

А.А.Козлов: ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 12-ны 16:00 цагт Оросын талаас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг өмнө нь 345 МВт хүртэл авдаг байсныг өнөөдрөөс буюу 13-наас 150 МВт-аас илүүг өгч чадахгүй болсон талаараа Диспетчерийн үндэсний төвд мэдээлсэн. Ингэхдээ бичгээр болон амаар мэдэгдсэн хэмээн өнөөдөр /2023.12.13/ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн билээ. 

Мөн маргааш өглөөнөөс эхлэн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдаж байгаа зургаан аймаг, 150 орчим сум болон Улаанбаатар хотод цахилгаан эрчим хүчийг гурван цаг хүртэл хязгаарлахыг үгүйсгэхгүй хэмээсэн.

Засгийн газар үүсээд буй асуудлын хүрээнд шуурхай ажиллаж байна. Дөнгөж сая ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг ойрын үед хязгаарлахгүй болсныг Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов мэдэгдлээ.

Хоёр улсын Засгийн газар хоорондын комисс энэ асуудал дээр цаашид үргэлжлүүлэн ажиллана. Үүнд шаардлагатай бүхий л арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт даалгалаа.



Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ганаа
1 жилийн өмнө
202.55.191.194

хойт солонгос улсаас тутах юм юу байна бүсээ чангалаад гүрийгээд хэдэн жил болоход цөмийн зэвсэгтэй ч болчих юм биш үү хэнд долигнож айж амьдрах вэ одоо олон улсын хууль дүрэм хог болсон байна шүү дээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.