Зайлшгүй шаардлагатай тохиолдолд цахилгааны хязгаарлалт хийхээс өөр аргагүй болсон талаар өнөөдөр /2023.12.13/ Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлсэн.
Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Балжинням:
-Аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр эрчим хүчний хязгаарлалт хийнэ. Үүсэн нөхцөл байдалтай холбоотойгоор эрчим хүчний хэмнэлт хийхийг иргэдэд уриалж байна. Шөнийн цаг зэрэг хэрэглэхгүй байгаа цаг дээрээ аль болох цахилгаанаа хэмнээч гэж хүсэж байна. Ингэснээр бидэнд хүндрэл бага гарна. Аль болох ахуйн хэрэглээ буюу айл өрх рүү орохгүйгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг зорьж байна.
Эрчим хүчний салбарын нэг онцлог бол хагас цэрэгжилттэй, байнгын бэлэн байдалд ажилладаг салбар. Хязгаарлалтын хуваарь гаргадаг. Хөлдөж болох газруудад зөөврийн эх үүсвэр бэлдсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.